Хийн түлшний агуулахад газ дэлбэрчээ

Өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт 15:02 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрсэн гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас хоёр талын хананд нуралт үүссэн байдалтай байжээ. Түүнчлэн гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийсэн гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ