Охиноо хаясан эх 5 жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй

Шинэ оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт төрүүлсэн охиноо төөрүүлж хаясан хэрэг гарсан. Хэдийгээр цагдаагийн байгууллагынхан хүүхдээ хаясан ээжийг олж, ээж нь охиноо асарч байсан ч охин өчигдөр 16.40 цагийн үед нас барсан.Охин хоёр уушиг нь битүү хатгалгаатай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчлэгч эмч нарынх нь зүгээс ямар ч найдвар байхгүй. Гэхдээ шаардлагатай гэсэн бүх төрлийн эмчилгээг хийж байгаа гэх мэдээллийг цаг тухайд нь өгөөд байсан юм.

Тэгвэл охиноо харанхуй орцонд унтуулж, төөрүүлж хаясан ээжид цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 117,2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд хийгдээд явж байгаа. Дээрх хуулийн заалтад энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ