Хамгийн тустай үнэрийн тухай 10 баримт

Бидний хүрээлэн байгаа орчныг хүлээн авах мэдрэмжийг хариуцдаг таван мэдрэхүйн нэг нь үнэрлэх мэдрэмж юм. Хурц содон юмуу дөнгөж ялгагдахаар үнэртэй анхилуун юмуу өмхий үнэртэй бид өдөр бүр тулгарч л байдаг. Гэвч үнэр нь бас эмчилгээний хүчтэй үр нөлөөтэй байдгийг мэдэх хүн цөөн байх аа. Зарим үнэр турахад дэм болж, анхаарал төвлөрүүлэхэд туслах юмуу тэр ч байтугай залуужуулдаг, харин бусад үнэрээс болгоомжлох хэрэгтэй.

1.Хувилагч аппараттай ажиллах нь эрт хөгширөхөд нэрмээс болдог байна. Хувилагч машин ажиллаж байх үедээ озон ялгаруулдаг бөгөөд ингэхдээ ийм машинаас гарч байгаа энэ хийний хэмжээ нь байгалийн озоны хэмжээнээс олон сая дахин их байдаг аж. Харамсалтай нь, хувилагч машины ийм шинж чанарыг ашигтай хэмээн хэлэх аргагүй. Озон нь хүчтэй исэлдүүлэгч бөгөөд энэ нь хүний бие махбодид болж байдаг бүх үйл явцыг хурдасгахад нэрмээс болдог байна. Хөгшрөлт нь ийм үйл явцын нэг юм.

2.Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүс тапельсиний хүчинд согтож байгаатай төстэй мэдрэмжийг мэдэрч болдог. Нарлаг хэмээн хэлж болох нимбэглэг төрлийн энэ жимсний анхилам үнэр тайвшрахад дэм үзүүлж, өөрийгөө илүү чөлөөтэй болсныг мэдрэхэд туслаж, түүнчлэн бүлээцүүлэх үр нөлөөтэй байдаг байна. Гэхдээ нэг бокал сайн чанарын дарс апельсиний үнэрийг орлож чадахгүй.

3.Лаванда цэцэг нь хүчтэй антидепрессант юм. Энэ сайхан цэцгийн үнэр нь ардын эмнэлгийн бусад хэрэгсэл хүчин мөхөсддөг үед сэтгэл санааны гутралыг давж гарахад тусладаг байна.

4.Шоколаданд нугасгүй бүсгүйчүүд баярлацгаа! Энэ амттаны үнэр баяр хөөрийн даавар хэмээн бас нэрлэдэг эндорфин гэдэг бодис үүсэхэд тус дэм үзүүлдэг байна. Эндорфин нь сэтгэл санааг өргөдөг төдийгүй, өвдөлтийг намдааж, сексийн дур хүслийг идэвхижүүлдэг. Хэрвээ бүдүүрэхээс айж байгаа бол, шоколад бүү идээрэй, харин түүний үнэрээс таашаал авахад л болоод явчихна.

5.Нимбэгний үнэр нь анхаарал төвлөрүүлэхэд тусладаг. Энэ нь ажлын байрандаа зүсэм нимбэгтэй аяга цай уух дорвитой шалтаг мөн гэдгийг зөвшөөрөх биз. Жишээ нь, компьютер дээр ажиллаж байхдаа ийм цай уухад алдаа гаргах тоог 50 гаруй хувиар бууруулахад туслана.

6.Анхилуун үнэр нь ямар нэг үйл явдлын тухай дурсамжийг маш хүчтэй “сануулж өгдөг”. Таатай сайхан үеийг дагуулсан үнэрийг сэргээн бодоход л хангалттай бөгөөд тэр агшинд бидний мэдэрч байсан мэдрэмжийг ой санамж бидэнд гарцаагүй авчирч өгнө. Өнгөрсөн үе рүү аялахад төдийгүй, янз бүрийн өвчнийг эмчлэхэд үнэрийн ийм шинж чанарыг ашиглаж болно. Таатай сайхан дурсамжтай холбоо бүхий үнэр нь эндорфин болон нейромедиатор гэдэг бодис ялгарахад тус дэм үзүүлж, улмаар эдгэрэх үйл явцыг хурдасгадаг байна.

7.Эртний Грекийн домогт ч үнэрийг анхааран авч үзсэн байж. Нэг домгоор, Зевсийн өөртөө татахын тулд Зера онцгой төрлийн үнэр шингээсэн ид шидийн бүсийг Афритагаас авдаг. Үнэрээр эмчлэх орчин үеийн мэдлэгт түшиглэвэл, бэлгийн сэрлийг сэргээдэг анхилам үнэр нь Олимпийн дээд бурхны толгойг эргүүлэхэд тусалжээ хэмээн үзэж болохоор. Тухайлбал, иланг-илан, башир цэцэг, задь, ягаан ваниль, жасмин нь ийм үнэр гаргадаг байна.

8.Хэрвээ толгойны өвчинд шаналж, өвчин намдаах эм байхгүй байгаа бол, грейпфрутийн эфирийн тос хэрэглээрэй. Үнэрээр эмчлэх эмчилгээнд грейпфрутийн тос нь өвчин намдаах чанараараа гаргууд.

9.“Энэ гайхалтай тосыг туршаад үзэхийг” найз бүсгүй чинь зөвлөж, харин түүний үнэр танд эвгүй байгаа бол, ийм туршилт хийхээс түс тас татгалз. Эфирийн тосны үнэр найз бүсгүйд тань үнэхээр тус болсон ч, харин үүнийг хэрэглэснээр таны толгойг өвтгөж бүрнээ болно. Анхилуун үнэр эмчилгээний ямар ч ид шидтэй байлаа гэсэн, хэрвэээнэ үнэр хүнд эвгүй санагдаж байгаа бол, тос тус болохгүй.

10.Жасмины тос жирэмсэн эмэгтэйд үнэхээр удахгүй төрөх гэж байгаагаа мэдэхэд нь туслаж болно. Өвдөх үед биендээ хэдхэн дусал жасмины тос түрхэхэд болоод явчихна. Хэрвээ бие махбодь нярайлахаар зэхэж, хуурамч бэлтгэл өвдөлт мэдрэгдсэн бол, тосыг хэрэглэсний дараа удалгүй өвдөлт намдана.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ