Б.Булганы ээж Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргажээ

С.Зориг агсаны эхнэр Б.Булганыг цагдан хориод удаж байна. Энэ хугацаанд ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа гэж Б.Булганы ээж Д.Байгальмаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл гаргажээ. Тэгвэл эл асуудалд УЕП-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай “Д.Байгальмаа гэж хүний гомдлын тухайд талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэглэлтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ