Паркийн газар 40 гаруй тэрбум хүрэх байжээ

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас газар өмчлөлийн ажлыг зохион байгуулж, газрын үнэ цэнийг мэдрүүлэх болсон билээ. Тухайлбал, өнгөрсөн онд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлагдсан Улаанбаатар таймс сонины хэвлэх үйлдвэрийн газар 23 тэрбум төгрөг хүрсэн.
Үүнээс үүдээд бид чимээгүй замаар замхарсан паркийн хэсэг газрыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилсан бол улсын эдийн засагт хэр хэмжээний хуримтлал бий болох байсан бол гэдгийг бодож үзлээ. Анх 45 объекттой, нийт 35 га газар бүхий хүүхдийн парк байгуулагдсанаас одоогоор 4.5 га нь зориулалтаараа ашиглагдаж байгаа. Паркын газрыг бусдад эзэмшүүлэх эхлэл 1998 оноос тавигдсан гэдэг. Одоогийн байдлаар паркын газраас “Мон Уран” компани 1 га, “MCS Hotel” групп 3 га, “Сөүл” групп тодорхой хэмжээний газар эзэмшдэг бол “Бодь” групп газрын 76 хувийг эзэмшдэг гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, одоогийн паркыг “Бодь” группийн “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК нь бүтээн байгуулаад байгаа аж.
Анхны хэвлэх үйлдвэрийн туурь А бүсийн жишиг үнийг тогтоосон гэж хэлж болох тулбид дараах тооцооллыг гаргаж болохоор байна. 1929 онд ашиглалтад орсон нийтдээ 5244 м.кв талбай бүхий ашиглалтын шаардлага хангахгүй болсон 2 давхар барилга, 2698 м.кв эзэмшил газар бүхий энэхүү объектын дуудлагаар худалдаалагдсан үнэ 23 тэрбум төгрөг. Ойролцоогоор тооцоход зөвхөн газраар нь бодоод үзэхэд 1 м.кв нь 8 сая 524 мянга 833 төгрөг буюу 1 га нь 8 тэрбум 518 сая 518 мянга гаруй төгрөг болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ