Олны танил бүсгүйчүүдийн сар шинийн гоёлын загвараас санаа аваарай
Ердөө сар хүрэхгүй хугацааны дараа Монгол үндэсний уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаа билээ. Аав ээж, ахан дүүс, айл саахалтаараа учран золгодог эрхэм хүндтэй энэхүү баяраар юугаар гоёж гоодохоо мэдэхгүй сандарч яваа хүмүүс ч цөөнгүй биз. Ялангуяа сүүлийн жилүүдэд гэр бүлээрээ үндэсний дээл хувцсаа өмсч, гэрэл зураг авахуулах гэж буй мэт гайхалтай сайхан гоёдог уламжлал манайд хэдийнэ тогтоод буй.
Тэгвэл олны танил охид бүсгүйчүүд сар шинийн баяраар ямар загварын дээл хувцсаар гоёж байсныг нэгтгэн уншигчиддаа хүргэхээр зэхлээ. Тэдний ихэнх нь үндэсний дээл хувцаснаас санаа авч, орчин үеийн хийц загвартай хослуулан урласан гоёл сонгожээ. Мөн зөвхөн сар шинийн баяраар өмсөөд зогсохгүй энгийн үед ч чухал арга хэмжээ, шоу тоглолтонд өмсч болохоор чамин хийцтэй гоёлууд цөөнгүй харагдана лээ. Энэ бүхнээс санаа авч, удахгүй болох гэж буй сар шинийн баяраар өмсөх гоёлынхоо загварыг олох боломжтой шүү, бүсгүйчүүд ээ.



















Б.СОДОН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ