Хоёр хөлгүй залуу дасгалжуулагч Зак Рул

Зак Рул гэдэг энэ залуу хоёр хөлний маш хэврэгхэн ястай төрж, эмч нар түүний амь насыг аврахын тулд жаал хүүгийн хөлийг тайрахаас аргагүйд хүрчээ. Гэсэн ч Зак хүний дайтай амьдарч чадсан бөгөөд тэр ч бүү хэл бодибилдинг сонирхож, харин дараа нь кроссфитч болсон байна. Зак одоо 26 настай, түүний бие бялдар маш сайхан харагддаг бөгөөд одоо хөгжлийн бэрхшээлтэй бусад хүнийг спортод татаж, тэднийг дасгалжуулдаг ажээ.

КроссФит гэдэг бол Грег Глассман, Лорен Женай гэдэг хоёр хүний 2000 онд байгуулсан компани, тэдний боловсруулсан бэлтгэл сургуулилтын арга юм. Компанийг үндэслэгч ь Глассман нь гимнастикийн тамирчин байсан бөгөөд 20 гаруй жилийн өмнө бэлтгэл сургуулилтын өөрийн гэсэн хөтөлбөр боловсруулж эхлэснээр, 2001 онд Калифорнид Кроссфитээр хичээллэдэг анхны заал нээжээ.

Кроссфитийг “биеийн тамирын” (олонхи хүнд зориулсан) болон ”уралдаан тэмцээний” (элитийн атлетикчид, мэргэжлийн тамирчдад зориулсан) гэж хоёр ангилдаг байна. Бэлтгэл сургуулилтын үеэр маш эрчимтэй бөгөөд завсарлагатай бэлтгэл, хүнд болон хөнгөн атлетик, плиометрик (үсрэлт), пауэрлифтинг (штангийн хүчний гурван төрөлт), гимнастик, туухайт спорт болон спортын бусад төрөл, биеийн үйл ажиллагааны бүрдэл хэсгүүд орсон сургуулилт хийдэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ