Хүйтний эрч эрс чангарна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан болон явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 29-34 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 22-27 хэм, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ