Залуучууд ажилгүйдлийн эсрэг нэгдэнэ


2015 оны гуравдугаар сард Монголын Залуучуудын Холбооны V их хурал болж Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Уг дүрэмд тусгаснаар Монголын залуучуудын холбооны Үндэсний Залуучуудын Зөвлөл нь 16 асуудал эрхэлсэн байнгын хороотой байх болсны нэг нь Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн байнгын хороо юм. 2015 онд Залуучуудын Хөдөлмөр Эрхлэлтийн байнгын хороо байгуулагдаж хөдөлмөр эрхлэлтийн салбарын бүхий л байгууллагуудад хүсэлт тавьж тэргүүлэгч гишүүд, удирдлага бүрэлдэхүүнээ сонгосон. Түүнчлэн “Ажилтай, орлоготой Монгол залуу” хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн ордонд зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ сарын 14-нд 2016 оны анхны хурлаа хийж ажиллах журам, гишүүнчлэлийн татвар, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэж тэргүүлэгч гишүүдийн саналыг тусган баталлаа. Түүнчлэн 2016 онд ЗАЛУУЧУУД АЖИЛГҮЙДЛИЙН ЭСРЭГ дуу хоолой, үйл ажиллагаагаа нэгтгэж 12 томоохон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Уг байнгын хороонд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, Судалгаа, Мэдээллийн Үндэсний Төв, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар, Дүүргийн Хөдөлмөрийн Хэлтэс, Ажил олгогч эздийн төлөөлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны төлөөлөл, Залуу захирлуудын холбоо, Залуучуудын байгууллагын төлөөлөл, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж болон сургалтын байгууллагын төлөөлөл зэрэг хөдөлмөрийн салбарын шилдэг залуучууд багтсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ