Дэвид Боуигийн тухай 20 сонирхолтой баримт

Шинэ жил гарсны дараахи анхны ажлын өдөр Дэвид Боуи нас барсан тухай гунигтай мэдээгээр эхлэсэн юм. Түүний үхэл шүтэн бишрэгчдийнх ньхувьд жинхэнэ гэнэтийн явдал болсон бөгөөд тэрээр бурхан болохоосоо ердөө гурван өдрийн өмнө шинэ цомгоо танилцуулжээ. Дэвид Боуи маш сонин хүн байсан болохоор түүний тухай бүтэн хоёр сарын турш зогсолтгүй ярьж болно. Хоёр нүд нь өөр өөр өнгөтэй, глэм-рокчин, түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хөгжимчдийн нэг гэсэн хэргэм цол, дэлхийд хамгийн нэртэй дуунуудтай гээд бүхий л зүйл түүний намтарт бий. Боуигүйгээр поп-хөгжим байхгүй байсан юм гэж америкийн дуучин, хөгжмийн зохиолч Моби хэлсэн удаатай. Үнэхээр ч тийм байхаа. Манай сайт энэ домогт хүний амьдралын хамгийн ер бусын баримтуудаас дэлгэж байна...
1. Боуи гэдэг нууц нэр ньТехассын дайны баатрын нэрээр нэрлэсэн байлдааны жадны нэг төрөл юм. Хөгжимчний жинхэнэ нэр нь Дэвид Роберт Жонс.
2. Үнэндээ Боуигийн хоёр нүд нь өөр өөр өнгөтэй биш байжээ. Сургуульд сурч байхдаа зодолдсоноос болоод хоёр нүднь өөр өөр харагдах болсон гэнэ. Дэвидийн найз шигтгээтэй бөгж зүүсэн гараараа түүний нүдийг дэлсээд авчээ. Үүнээс болоод хөгжимчний баруун нүдний хүүхэн хараа байнга өргөссөн байна. Тэгээд энэ нь түүнд ийм онцгой сорви үлдээсэн хэрэг.
3. Дэвидийн нүд ер нь л элдэв зүйлд өртөх гээд байжээ. 2004 онд Осло хотод тоглолт хийж байх үед нь үзэгчдийн дундаас шидсэн мөсөн чихэр хөгжимчний нүдийг оносон байна. Боуигийн туслахуудын нэг нь дуучны нүднээс тэр чихрийн хэлтэрхийг авах хүртэл тэр тоглолтоо тэвчээртэй нь аргагүй үргэлжлүүлж байжээ.
4. Мөн тэр 2004 онд Дэйви зүрхний тэжээлийн дутмагшил өвчинд орсон байна. Үүнээс болоод тэр 15 концертоо цуцлахад хүрчээ.
5. Боуи уран бүтээлийн ажил эрхлэж ирсэн хугацаандаа барагцаалвал 136 сая пянз болон өөрийн хөгжим бүхий цомгийг худалдсан байна. Энэ нь ямар тоо гэдгийг та бүхэн анзаарч байгаа бизээ!
6. Дэвид Боуид хүндэтгэл үзүүлэн, Малайз улсад байдаг нэг төрлийн аалзыг түүний нэрээр нэрлэжээ. Энэ аалзыг германы эрдэмтэн Петер Йегер нээж, түүндээ “Heteropoda davidbowie” гэсэн нэр өгсөн байна. Ажил төрлөө хийж явахад Боугийн бүтээл өөрт нь урам зориг өгч байсныг Петер дурсан ярьж байжээ.
7. 1974 онд “Diamond Dogs” аялан тоглолтын үеэр 178 сантиметр өндөр нуруутай тэр 43 килограмм татаж байж. Тэгэхэд тэр кокаинд донтсон оргил үедээ байжээ.
8. Шүтэн бишрэгчид нь Дэвидийг Зигги гэж байнга дууддаг байжээ. Энэ ньхоёр дахь нэр ч биш, эхний нэрээс үүссэн үүсмэл нэр ч биш. Зигги Стардаст гэдэг нь 1970 онд Боуигийн бүтээсэн андрогиний дүр юм. Зигги гэдэг нэр нь хөгжим, хэв маягийн бас илүү зоримог туршилт хийх боломжийг Боуинд олгосон байна. Зиггийн амьдрал харьцангуй удаан үргэлжлээгүй ч, тэр шүүмжлэгчид болон шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлд удтал дурсагдан үлджээ.
9. Боугийн уран бүтээлд бас илүү хачин сонин туршилтууд ч байсан юм. Жишээ нь, тэр 60-аад онд “The Hype” гэдэг хамтлаг байгуулж, бүх гишүүн нь супер баатруудын хувцастайгаар тайзнаа гарч байжээ. Үзэгчид хөгжимчдийн тоглолтын туршид байнга исгэрэлдэж байсан учир, тэд нэг ч дууг бүтэн дуулж байгаагүй аж.
10. Боуи “Спанч Боб” хүүхэлдэйн киноны ван Атлантисын дууг оруулсан байна.
11. Майкл Жексон биш, харин чухамхүү Боуи алдартай “сарны алхааг зохиож, анх удаа хийж үзүүлсэн байна.
12. Боуи 1973, 1976, 1996 онд Орост гурван удаа ирж байжээ. 1996 оны Москвагийн концертын зохион байгуулалт болон нийслэлийн үзэгчид Дэвидэд огт таалагдаагүй учир, Москвад дахин хэзээ ч ирэхгүй хэмээн амласан байна. Дуучин хэлсэн үгэндээ хүрчээ.
13. Боуи саксфон, гитар, цахилгаан гитар, арванхоёр чавхдастай гитар, фортепиано,даралтад хөгжим, аман хуур, электрон хөгжим, меллотрон, стилофон, ксилофон, вибрафон, япон шанз, цохиурт хөгжим гээд олон хөгжим дээр тоглодог байжээ.
14. Дэвид солгой байсан ч, гитар дээр баруунгараараа тоглодог байсан юм.
15. Дэвилд Боуи цайг тоодоггүй байж. Энэ ундаатай холбоотой нэг “аймшигт явдал” 5 настайд маань надад тохиолдсон юм гэж тэр нэгудаа ярьж байжээ. Түүнээс хойш цай уухгүйгэж тангараг тавьсан гэнэ.
16. 2000 онд Боуи Британийн эзэнт улсын Командорын хэргэм цолоос татгалзаж, харин 2003 рыцарийн хэргэм цолыг аваагүй байна.
17. Варшавын “Hard Rock Cafe”-д Дэвид Боуигийн гитарыг тавьжээ.
18. Боуи нэг удаа марихуан хэрэглэсэн хэргээр Игги Попын хамт баривчлагдсан байна. Гэхдээ хөгжимчид шийтгэл хүлээлгүй гарч дөнгөжээ.
19. “Би-2” хамтлагт“Bowie” гэсэн нэртэй дуу байдаг.
20. Хөгжимчний төрсөн өдөр буюу нэгдүгээр сарын 8-нд өөрийн “Blackstar” цомгийг танилцуулснаас хойш хоёр өдрийн дараа Дэвид өөд болсон юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ