Баянхонгор аймгийн 7 цэрэг улаанбурханджээ

ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:

Тархвар судлалын 1 дэх 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн хам шинжийн дотор зонхилох хувь буюу 68.3%-ийг цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж эзэлж байна. Халууралт, тууралтат өвчний хам шинжээр 15-24 насныхан, халууралт-цэврүүт тууралтат хам шинжээр 1-4 насныхан зонхилон өвчилсөн байна.

Улаанбурхан өвчин:

Тархвар судлалын 1 дэх 7 хоногийн байдлаар мэдээлэгдсэн 682 хам шинжийн 590 тохиолдол нь улаанбурхан өвчин байна. ХӨСҮТ-д улаанбурхан өвчний улмаас 344 хүн хандсаны 204 нь хэвтэн эмчлэгдсэн байна. Баянхонгор аймгийн ... дугаар цэргийн ангид улаанбурхан өвчин шинээр бүртгэгдэж, 7 цэрэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна.

Орны ачааллын мэдээ:

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийнбуюу 784 орон дээр725 хүүхэд хэвтэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 251 буюу42.8% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн91.2% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 50 буюу 49%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Хийн газ алдагдсан тухай:

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Гэгээнтэн” үйлчилгээний цогцолборын гадна байрлах хэрэглээний шингэрүүлсэн хийн түлшний (газ) 4х4 хэмжээтэй агуулахад хий алдсан тухай мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, аюулгүй болгосон байна.

Хордлогын мэдээ:

1 сарын 11-15-ны хооронд нийт 9 хүн ХЯТТ-д хандаж, тусламж үйлчилгээ авсаны 2 нь эмийн, 4 нь угаарын хийн, харшил, архи, бусад шалтгаанаар тус бүр нэг хүн ханджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ