Монгол-Лаос залуучуудын хамтын ажиллагаа өргөжиж байна

2013 оноос Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайдын яамны зүгээс Монголын Залуучуудын Холбоотойхамтын ажиллагаагаа идэвхижүүлж, МЗХолбооны төлөөлөгчдийг өөрийн ЭСЯ-ны байранд удаа дараа хүлээн авч уулзаж хоёр орны залуучуудын найрамдалт харилцааг ихээхэн дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан.

Энэ хүрээнд МЗХ-оос 2013-2015 онуудад зохиогдсон “Олон улсын цагаан сар”, “Олон улсын залуучуудын хаврын баяр”, “Нэг Ази 2015” чуулган , 1000 унаганы баяр, “Ургацын баяр”, Залуусын Наадам, сайн дурынхны өдөрлөг зэрэг арга хэмжээнүүдэд Монгол улсад сурдаг Лаос оюутнууд идэвхитэй оролцож, харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлж байсан юм.Тиймээс Монгол, Лаосын залуучуудыг ойртон нөхөрлөх, харилцаа холбоог нь бататгахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Phongphouthone Phothong –г өнөөдөр МЗХолбооны “Залуучуудын зүтгэлтэн” медалиар шагналаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ