Дэвид Боуигийн дурсгалд зориулсан концерт дээр Мадонна унажээ

Дэвид Боуигийн дурсгалд зориулсан концерт дээр Мадонна “Rebel Rebel” гэдэг дуу дуулав.

Америкийн нэрт дуучинтоглолтын үеэр тайзнаа унаж, шүтэн бишрэгч нарыгаашаггүй сандаргаад авчээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Мадонна сүүлчийн нэг тоглолтынхоо үеэрсанаандгүй үйлдлээрээ танхимд сууж байсан үзэгчдийг айлгаж орхисон байна.

Аанай л өндөр өсгийтэй гутал өмссөн Мадонна дуугаа дуулж дуусаад, гэнэт сөхөрч, дараа нь тайзан дээр түрүүлгээ харан унажээ.

Дуучинтай хамт бүжиглэсэн хүмүүсийнхэннэг нь түүнд туслахаар гарч ирэхийг хүлээн үзэгчид таг чиг болов. Учир нь шүтэн бишрэгч нар ньтүүний бие гэнэт эвгүйгэрхэж, ухаан алдсан, эсвэл хөлөө булгалчих шиг боллоо хэмээнсанажээ. Гэвч хэн ч түүнд туслахаар гарч ирээгүй бөгөөдхарин Мадонна өөрөө хээв нэг босоод, концертыг үргэлжлүүлжээ.

Би зориуд ингэж унасан юм гэж сүүлднь тэр тайлбарласан байна. Ийм өвөрмөц байдлаар тэрнэгдүгээр сарын 10-нд хорт хавдраар нас барсан Дэвид Боуигийн дурсгалыг хүндэтгэхээр шийдсэн гэж үү. Домогт хөгжимчний үхэл сэтгэл санааны асар ихшаналал авчирсныг Мадонна хүлээн зөвшөөрсөн байна. Чухамхүү Боуи нь хөгжмийн урлагт амьдралаа зориулах урам зоригийг түүнд өгсөн юм.

Дашрамд сонирхуулахад, Саяхан дуучингэрлэснээсээ хойш 30 жилийн дараа хуучин нөхөр Шон Пеннтэй харилцаагаа сэргээжээ.Гиннессийн номонд бичсэнээр, Маодонна275 сая цомог худалдаж,түүхэн дэх хамгийн их амжилт гаргасан алдартай дуучин болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ