Хүүхдийн эрхийг зөрчвөл цэцэрлэгийг хаах хүртэл арга хэмжээ авна

Сургуулийн өмнөх боловсролын удирдлагууд болон багш нарын талаарх санал, гомдол ихсэх хандлагатай болжээ. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийслэлийн боловсролын газар, аймаг, дүүргийн Боловсрол, соёлын газар, хэлтсийн дарга нарт сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Тэгэхээр оны өмнө болон он гарсаар хүүхдийн биед ноцтой гэмтэл учруулсан гэх олныг цочирдуулсан мэдээлэл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд БСШУЯ-ны зүгээс энэ удаад уг хэргийг анхааруулга болгон дурдан өнгөрч байгаа юм байна. Харин ийм байдал цаашид давтагдвал тухайн багш, удирдлагуудын багшлах эрх болоод цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ