Хүүхэд харагч бэлтгэх сургалт болно

УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах юм байна.Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг 2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлэх ёстой юм.
- Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/
- Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
- Сургалтын төлбөр төлсөн баримт
| Д/д | Дүүрэг | Сургалтын хугацаа | Сургалтад хамрагдах хүний тоо | Сургалт зохион байгуулах байр | Холбогдох утас |
| 1 | Хан-уул |
2016.01.15-19 | 50 хүн | 60-р сургууль | 98211727 |
| 2 | Чингэлтэй |
2016.01.16-20 | 25 хүн | 16 хороо, 14 хороо |
98648086 |
| 3 | Сүхбаатар |
2016.01.18-22 | 75 хүн | 3 сургууль | 11-357645 |
| 4 | Сонгинохайрхан |
2016.01.17-21 | 75 хүн | 62-р сургууль | 96440047 |
| 5 | Баянгол |
2016.01.16-20 | 75 хүн | 51 сургууль | 21245255 |
| 6 | Баянзүрх |
2016.01.16-20 | 125 хүн | Цэцээ гүн | 70005494 |
| Нийслэл | 2016.01.15-22 | 425 хүн | 70118535 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ