Замын хөдөлгөөнд зохицуулалт хийнэ

Cap шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Тус захирамжаар баярын өмнөх амралтынөдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийж, автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд орлцуулахаар болсон байна. Үүнд:

-Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор төгссөн,

-Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийгхөдөлгөөнд оролцуулна.

Дугаарын хязгаарлалт өглөө 10:00-20:00 цагийн хооронд үйлчлэх юм.

Эдгээр өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн чиглэлд нийтийн тээвэр явуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ