“Морин хуур-2015” наадам өнөөдөр эхэлнэ

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадам энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдоно.
Оны шилдэг дуу шалгаруулах тус наадам энэ жил 29 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд энэ сарын 16, 17-нд болох юм. Харин хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болно. Тус наадамд ая зохиогч хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөнаас “Гран при” шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн билээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ