Бааварт гурван сарын ял оноов

Чингэлтэй дүүргийн шүүхээс Бааварт Эрүүгийн хуулийн 192.1-ийг үндэслэн гурван сар хорих ял оноолоо.
Гэхдээ тэрбээр өнгөрсөн хугацаанд 77 хоног хоригдсон учир одоо ердөө 23 хоногийн ял эдлэх юм.
Мөн түүнтэй хамт хэрэгт татагдсан Г.Адьяасүрэн гурван сарын хорих ял биеэр эдлэхээр яллагдсан бол Т.Алтайд Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн гэх үндэслэлүүдээр долоон жил хорих ял оноолоо.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ