“Ми-8” онгоцны ослын шалтгаан тодорхой болоогүй байна

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/2434">“Ми-8” онгоц осолдож, нэг албан хаагч амиа алдаж, 10 албан хаагч гэмтэж бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Тэд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/2434">есөн албан хаагчийн бие сайжирч эмнэлгээс гарсан юм.

Харин нэг албан хаагч эмнэлэгээс гараагүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирсан ч өвдөгний яс бяцралттай гэх оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

Түүнчлэн осол гарсан даруйд Батлан хамгаалах яамнаас холбогдох ажлын хэсэг гаргаж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж эхэлсэн ч өдийг хүртэл шалтгааныг тогтоогоогүй байна.

Уг осолтой холбогдуулан ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат өөрийгөө буруутган ажлаасаа гарсан билээ. Мөн ослын шалтгааныг тогтоохоор #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/2434">онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн ч хариу нь ирээгүй байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

#e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/2434">Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ