Жихади Жон үхсэнийг “ИУ” бүлэглэл нотлов

Жихади Жон
Террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэл Жихади Жон гэсэн нэрээрээ илүү зард гарсан өөрийн алуурчин Мохаммед Эмвазийн үхсэнийг нотложээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Агентлагийн дурдсанаар, ИУ бүлэглэлтэй холбоотой мэдээллийн сайтууд Жихади Жоны дурсгалд зориулсан эмгэнэлийн бичгийг нийтэлжээ. Гэхдээ түүний нас барсан шалтгааныг дурдаагүй байна.
2015 оны 11 дүгээр сард америкийн нисэгчгүй нисэгч төхөөрөмж сирийн Ракка хотын хавьд Жоны байгаа газарт цохилт өгчээ. Түүний алагдсан гэдэгт “99 хувь” итгэлтэй байна гэж тэгэхэд Пентагоны төлөөлөгчид мэдэгдэж байсан юм.
Бусдыг айлгах үүднээс “Исламын улсад” хүмүүсийг цаазлах явдал газар авсан билээ. Жихади Жон гэдэг нууц нэрээр ажилладаг байсан Мохаммед Эмвази ИУ бүлэглэлийн гэсгээн цээрлүүлэгчдийн дунд хамгийн их нэрд гарсан хүн юм.
Эмвази хүмүүсийн хоолойг огтлон алж байгаа бичлэгийг интернэтэд тавьж байсан билээ. Тэр дэлхийд хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийн нэг. АНУ түүнийг барьж өгвөл 9,4 сая доллараар шагнахаар амлаж байсан юм. Их Британид аж төрж байсан тэрээр Манант Альбионд буцаж очиж, цаашид ч “хүмүүсийн хоолойг огтлохоор” өнгөрсөн оны наймдугаар сард амлаж байжээ.
ИУ бүлэглэлийн талд янз бүрийн орон, түүний дотор Орос (тус орны ДХЯ-ны мэдээнээс үзвэл, өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 2,5 мянган иргэн) гаралтай хүмүүс байлдаж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ