Хичээлийн долоо хоног богино байх тусам сайн

Богиносгосон хичээлийн долоо хоног ердийнхөөс ч илүү үр нөлөөтэй байж болох юм. Америкийн Монтана, Жоржи муж улсын их сургуулийн судлаачид ингэж мэдэгдэж байна. Тэд туршилт хийгээд, богиносгосон хичээлийн долоо хоног сурагчдын сурлагад огт сөргөөр нөлөөлдөггүй гэдгийг баталжээ. Түүгээр ч барахгүй, аль нэг хичээлийнх нь дүн сайжирсан байна.
Эсрэг хуваарь
Туршилтын үеэр эрдэмтэд хоёр төрлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үр нөлөөг харьцуулж үзсэн байна. Эхний сургууль нь хичээлийн хуваарь гаргах уламжлалт тогтолцоог баримталж, харин хоёр дахь сургуульд хүүхдүүд долоо хоногт дөрвөн өдөр л хичээл хийсэн байна.
Судалгаанаас харахад, богиносгосон хичээлийн долоо хоногтой сургуулиуд америкийн хүн амын 3 орчим хувь нь боловсрол олж авдаг Колорадо муж улсын хөдөө нутагт илүү олон байжээ. Сургуулиуд ийм хуваарьт шилжсэн нь хичээл хийх шаардлагыг өөрчилсөн 1985 оны шийдвэртэй холбоотой юм. Шинэ дүрмээр, сургалтын программд хичээллэх цагийг яс тогтоож, гэхдээ долоо хоногт хэдэн өдөр гэдгийг заагаагүй байна.
Уламжлалт сургалт хэрэггүй болж байна уу?
Сургууль дөрвөн өдрийн хичээлийн долоо хоногт шилжсэний дараа сурагчдын сурлага дээшилсэн нь харагджээ. Тухайлбал, нэг сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тавдугаар ангийн сурагчид 7,41 хувиар илүү үр дүн үзүүлсэн байна. Бусад ангид ч амжилтын үзүүлэлт дээшилжээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын сурагчдын мэдлэг барагцаалбал 3 хувиар сайжирсан байна.
“Гарсан үр дүн нь шинжлэх ухааны хүсэн хүлээж байсан зүйлд бүрэн нийцээгүй юм. Долоо хоногийн хичээлийн үргэлжлэх хугацаа нэмэгдсэнээр сурлагын чанар муудна, учир нь хүүхдүүд ядарч, анхаарал суларна хэмээн бид бодож байлаа. Түүгээр ч барахгүй, амралтын өдөр нэмэгдэх нь сурагчид мэдэж авсан бүхнээ мартах шалтгаан л болно хэмээн таамаглаж байлаа” гэж Улс төрийн судалгааны сургуулийн эрхлэгч /декан/ Мэри Бет Уокер хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ