НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчтэй уулзав

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчРоберто Бенесийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэндЭрүүл мэнд, спортын яам ньНҮБ-ын Хүүхдийн сан, Хүнамын сан, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудтайхамтран ажилласаар ирж заншсан.Цаашдаа ч хамтран ажиллаж гол нь үр дүн гарах үндсэн зарчим баримтлан ажиллах болно гэдгийгТөрийн нарийн бичгийн даргаЛ.Ламбааонцлон хэллээ.

Роберто Бенес цаг зав гарган уулзаж байгаад талархаа илэрхийлээд,өнгөрсөн жилийн хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг дүгнэхэд ялангуяа эх хүүхэд, өсвөр үе, хоол тэжээлийн асуудалд онцгойлон анхаарч ажилласаны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарлаа. Цаашид нярайн, өсвөр насны хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх тал дээр түлхүү анхаарлаа хандуулан ажиллах болно. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэдУлаанбаатар хотноо зохион байгуулагдах“Агаарын бохирдлыг бууруулах “ олон улсын хуралд дэмжлэг үзүүлжоролцохыг хүсээд, хуралдХүүхдийн сангийн бүсийн захирал өөрийн биеэр ирж оролцохыг дуулгалаа.

Уулзалтын төгсгөлдөмнөнь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ч,одоо ч агаарын бохирдолд анхаарлаа хандуулсаар ирсэн. Агаарын бохирдлоос өсвөр үеэ, ирээдүй залуу үеэ хамгаалж эрүүл байлгахын төлөө ажиллах нь цаашид гарах эрүүл мэндийн зардлыг чхэмнэх гол үндэс нь болно. Удахгүй болох олон улсын энэ томоохон хурлаар агаарын бохирдолхүний эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө үзүүлж байгаа болоод түүнийг бууруулах талаар томоохон зөвлөмж боловсруулан гаргаж, түүнийгээ Засгийн газрын тогтоол гарганбатлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Бид цаашид эхийн сүүгээр хооллох, эх хамгааллындэмжих орчны талаарх мэдлэгийгсайжруулах, зан үйлийг дэмжихэд болонэхийн сүү орлуулахбүтээгдэхүүнийхуулийн төслийг УИХ-аар батлуулахад анхаарч ажиллах болно гэдгийг энэ үеэр С.Ламбаамэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ