Жүдочид эх орондоо ирлээ

ОХУ-ын Тюмень хотноо болсон“Мастерс” тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэн, багаараа дэд аварга болж, амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан эх орондоо ирлээ. ОХУ-ын Тюмень хотноо болсон жүдогийн “Мастерс” тэмцээний 41 орны 199 шилдэг тамирчин оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрыг жүдо бөхийн эх орон Японы баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар эзэлсэн бол манай жүдочид хоёрдугаар байрт шалгарлаа. Харин Бразилийн баг тамирчид нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай гуравдугаар байрт шалгарчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа алтан медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жиндОУХМ Г.Болдбаатар, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд А.Цолмон нар мөнгөн медаль хүртлээ. “Мастерс” тэмцээний хүрэл медалийн эзнээр 73 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар тодорсон юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ