Хятадад байгаа монголчуудад сэрэмжүүлэх нь

Монголчууд маань Хятад улсыг ажил хэрэг, эмчилгээ, сургууль, наймаа хийх зэрэг олон шалтгаанаар тасралтгүй зорьсоор байна. Тус улсад гудамжны гэх тодотголтой хоолны газруудад амтлагчаар булсан, шарж хуурсан хоол хүнс элбэг. Бид шарж хуурсан юм биенд хортой л гэдэг боловч чухам яагаад хортой гэдгийг тэр бүр мэддэггүй болов уу? Тэгвэл өнгөрсөн оны зун Хятадад нэгэн аймшигтай хагалгааг эмч нар хийжээ.

Бүсгүйн элгэн дотроос гарч ирсэн 2 кг киста, өндөгнүүд арзаганаж байхыг хараад хагалгааны өрөөн доторхи эмч нар огиж, зугтах нь холгүй юм болсон байна. Жиангсү мужийн нэгэн эмэгтэй хэвлий хэсгээр нь маш хүчтэй өвдсөн учраас эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нар СТ аппратаар түүний элгэн дээр маш том өндөг байгааг илрүүлжээ. Ингээд хэзээ ч тохиолдож байгаагүй энэ аймшигт зүйлийг судлаж эхлэхэд өвчтөний хамгийн дуртай хоол нь ШОРЛОГ байв.

Хятадад хаа сайгүй байдаг энэхүү шорлогийг та бүхэн санаж байгаа биз дээ? Магадгүй идэж үзсэн ч байж болох юм... Уг шорлогийг үхсэн малын мах, халдвартай малын махыг устгалд оруулалгүй амтлагч хольж хийдэг болох нь нотлогджээ. Ингээд халдвартай мал, амьтны мах нь хүний биед ороод шууд үржиж эхэлдэг бөгөөд дээрээс нь хүйтэн пиво нэмэгдсэнээр ийм аймшигт өвчин бий болдог байна.

Мөн эрүүл мал, амьтны махаар хийдэг газар байх боловч тэд илүү их ашиг олохын тулд хоёрхон минутад шарж болгодог тухайгаа сайрхан ярьжээ.

Хүмүүс энэхүү төрөл бүрийн шорлогийг ихэвчлэн оройн цагаар маш их өлсөж явахдаа худалдан авч иддэг учраас амтлагчинд хууртаад түүхий махны амт, муудсан махны үнэр амтыг мэдэрдэггүй, түүнчлэн ихэнхи хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шорлогийг илүү их хэмжээгээр иддэг тул өнгийг нь ч анзаардаггүй аж. Сайтар анзаарвал бүрэн болсон тахиа, нугас, загасны махны дотор тал нь цагаан өнгөтэй байдаг. Харин үхэр, хонины мах цайвар бор өнгөтэй байх ёстой ажээ.

Гудамжны хоол нэртэй энэ хоолнууд гудамжинд ил задгай хийгддэг учраас хажуугаар өнгөрөх машины тоос шороо, хог хаягдал, хүний хөлийн тоос гээд тоочоод баршгүй бохирдол ихтэй ч хамгийн гүйлгээтэй хоол гэнэ.

Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ