Ойрын хоёр хоногт шуургатай хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын 2 хоногт ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна.
2016 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 29-34 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир болон Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 21-26 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 24-26 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ