Өнөөдөр Олон улсын тэврэлтийн өдөр

Хамгийн ер бусын баярын нэг болох Олон улсын тэврэлтийн өдрийг (International Hug Day) нэгдүгээр сарын 21-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг. Үндэсний тэврэлтийн өдөр нэртэйгээр 1986 онд АНУ-д энэ өдрийг бий болгосон бөгөөд харин дараа нь дэлхийд түргэн тархасан юм. Баярын уламжлалын дагуу ,энэ өдөр танихгүй хүнийг ч найрсагаар тэвэрч болно.Энэ өдрийг оюутнууд санаачилсан гэж үздэг. Чухамхүү энэ өдөр залуус болон бүсгүйчүүд бие биеэ тэврэхийг эрмэлзэж, аюулгүй байдал, тав тух, хайр дурлалыг мэдрэхийг эрмэлздэг юм.

Тэврэлт биднийг бүхий л амьдралын туршид дагаж байдаг. Уулзах үедээ, салж яваад буцаж ирэхдээ бид баярлаж, талархаснаа илэрхийлэхийн тулд найз нөхдийгөө, бие биеэ тэвэрдэг. Нэгдүгээр сарын 21-ний өдрийн баяр эд материалын ямар ч зардал чирэгдэл шаарддаггүй нь сайхан. Та хэрэгтэй гэж үзсэн бүх хүнийг өөрийн илч дулаанаар харамгүй шагнах хэрэгтэй. Баярыг тэмдэглэхдээ, бүлээн дулаан сэтгэлээр хандаж байдгийн илэрхийлэл болгон ойр дотнын болон хайртай хүмүүсээ тэвэрч, улмаар өөрийн халуун дотно сэтгэлийг илтгэн харуулаарай.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ