Диана гүнж бутач охиноо нуудаг байжээ

“Globe” сэтгүүл саяхан тун ер бусын сонин мэдээ нийтлэжээ. Тус сэтгүүлийн сурвалжлагч нархатан хааны гэр бүлийн ээлжит нууцыг дэлгэсэн байна. Хатан хааны гэр бүлийнхнийг байнга даган хамгаалж байдаг ч, гэр бүлийн гишүүд хувьханаараа яалт ч үгүй байж чаддаг аж. Сэтгүүлд бичсэнээр, Диана Спенсер, хунтайж Чарльз хоёрыг уулзах болсны дараахан хатан хаан хоёрдугаар Елизаветаэнэ хоёрын гэрлэлт ирээдүйтэй эсэхийг мэдэж авахыг хүсч,тэднийг шинжилгээ хийлгүүлэхээр эмнэлэг рүү явуулжээ. Хосод хүүхэдтэй болоход бэрхшээлтэйасуудал байхгүй гэдгийг шинжилгээ харуулсан байна. Хатан хаан үүнд итгээд,хуруу шилэнд байгаа зүйлийг устгахыг тушаажээ. Гэвч тушаалыг биелүүлээгүй байна.
Хэсэг хугацааны дараа хууль бусаар авсан үр хөврөлийг Америкийн тээгч эхэд шилжүүлэн суулгажээ.Есөн сарын дараа охин төрсөн байна.Диана гүнж болон хунтайж Чарльз хоёрыг гэрлэсний дараа энэ явдал болжээ.
Охин одоо 30 орчим настай, Кентукки муж улсад суудаг байна.Хунтайж Чарльз охинтойгоо хааяа уулздаг хэмээн сэтгүүлд бичжээ. Тэдний уулзаж байгаа ньгудамжны хяналтын камерт бичигдэж, харин Букингемийн ордныхонгэрэл зураг болон дүрс бичлэгийг нийтлүүлэхгүй байхыг одоо элдвээр чармайж байгаа гэнэ. Сонирхолтой нь саяхан британийн нэг сайтад нийтлэгдсэн Диана гүнжийн гэрээслэлдгүнж, хунтайж хоёрын анхны хүүхдийн тухай юу ч дурсаагүй байна.
Дашрамд дурдахад, АНУ-д Кейт Миддлтоны хийсэн айлчлалыг мөн амаргүй байсан гэж үзэж байна.Гүнж нөхрийнхөө эгцтэй нууцаар уулзахыг мөн бодож байсан гэж бичиж байна.
Одоо ДНК-гийн шинжилгээ хийх тухай асуудал яригдаж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ