Зөрчил гаргасан 203 автомашинд торгуулийн хуудас хүргүүлэв

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид хамтранзорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд авто тээврийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар хяналт шалгалтыг хийж байна.

Энэхүү ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулах, автобусны зогсоолд удаан зогсож байгааавтомашинуудад хяналт тавин ажиллаж 203 зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг баримтжуулж, хаягаар нь торгуулийн хуудсыг хүргүүлээд байгаа юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ