Эрдэмтэд Нарны аймгаас шинэ гарагийг илрүүлжээ

Нарны аймгийн захад бас нэг гараг бий хэмээн Калифорнийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд таамаглаж байгааг хэвлэлд дурджээ.
Одон орончдын мэдээлснээр,энэ асар том гарагийн масс нь Дэлхийн массаас 10 дахин их ажээ.Уг гараг Дэлхийгээс Далай ван хүртэлх зайнаас цааш 20 дахин хол оршдог байна. Бархасбадь, Санчир гарагийн таталцлын хүч энэ гарагийг Нарны аймгийн зах руу “гаргасан” байж болох юм гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Гарагийг одоогоор дуран авайн тусламжтайгаар харах боломжгүй бөгөөд учир нь техникийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учир, ойрын жилүүдэд одон орон судлаачид түүнийголж харж чадна хэмээн тооцоолж байна.
Түрүүнд ньДэлхийн ван гарагийг ес дэх гараг гэж үзэж байсан юм.Олон улсын одон орон судлалын холбооны тодорхойлолтоор,гараг нь нэг од, өөрөөр хэлбэл Нарыг тойрон эргэж, сферийн хэлбэртэй байж, улмаар дагуулаасаабусад мөн тийм хэмжээтэй биетүүдийг дэргэдээ байлгахгүйн тулд өөрийн тойрогзамыг “цэвэрлэх” ёстой ажээ.Дэлхийн ван гарагийнтойрог зам бусад биетээр дүүрэн бөгөөд эдгээрийн масс нь түүний өөрийнх нь массаас олон дахин их юм.Тиймээс 2006 оноос Дэлхийн вангодой гарагт хамруулах болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ