МЗХ, Элчин Сайдын Яамдуудтай хамтран ажиллах санал солилцлоо

Монголын Залуучуудын Холбоо Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамд болон Олон Улсын Байгууллагын зочид төлөөлөгчдийг өчигдөр /2016.01. 20/ хүлээн авч, уулзлаа. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр хамтын ажиллагаа эхлүүлэх, хамтран ажиллах санал солилцох зорилготой тус уулзалт нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

Уулзалтаар МЗХ 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2016 оны төлөвлөгөө танилцлуулан цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайд ноён У Сун, Бүгд Найрамдах Казакстан Улсын ЭСЯ-ны Нэгдүгээрнарийн бичгийн дарга Жусип Орынбай тэргүүтэй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын ЭСЯ, Оросын Холбооны Улсын ЭСЯ, Канад Улсын ЭСЯ, Австрали Улсын ЭСЯ, Бүгд Найрамдах Буриад Улсын ЭСЯ болон Гадаад Хэргийн Яам, Дэлхийн Зөн, НҮБ-ын Сайн Дурынхны Байгууллага,Транспэрэнси Интернэшнл, РЦНК ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын төв, SNW ХХК, Монгол Хятадын хамтарсан Найрамдал дунд сургууль, UB Post сонин, Сайн Дурынхны Сүлжээ Байгууллагынхүндэт зочид болон МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Цэрэнбат нар оролцсон юм.

Ийнхүү МЗХ-ны олон улстай харилцах харилцаа улам өргөжин тэлж, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж ажиллахаар болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ