Чуулганы хуралдаан болсонгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан олны анхаарлыг ихэд татаж байсан ч хуралдсангүй. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараагаар чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон ч ирц бүрдэхгүй гэсэн шалтгаанаар цуцлагдсан байна. Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн бүхий л асуудлаар МАН-ын бүлэг болон Ардчилсан намын бүлэг харилцан завсарлага авсантай холбоотойаж.
Төрийн байгуулалтын байнгын хороо өглөөний хурал ч мөн хойшлогдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ