Набуллина Давос явахаас татгалзав

Оросын төв банкны тэргүүн Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоос татгалзжээ. Харин тэр банкны салбарын төлөөлөгчидтэй ажлын зөвлөгөөн хийлгэсэн байна.
Оросын банкны тэргүүн Эльвира Набуллина Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор явсангүй. Түүний хэвлэлийн албанаас энэ мэдээллийг нотложээ.
Төв банкны тэргүүн Давос руу явах бодолгүй байгаа тухай оросын төлөөлөгчдийн гишүүд түрүүнд нь мэдэгдэж байсныг хэвлэлд мэдээлж байна. Энэ нь Москвад банкны салбарын төлөөлөгчдийн ажлын зөвлөлгөөн болсонтой холбоотойг үгүйсгээгүй байна.
Тийнхүү банкны салбарын төлөөлөгчид рублийн одоогийн байдлыг цаашид залж чиглүүлж болно гэж үзжээ.
Нэгдүгээр сарын 21-нд рублийн ханш эрс унасан юм.Оросын төв банкны мэдээлснээр,өнөөдөр нэгдүгээр сарын 22-нд долларын ханш 83,59 рубль, еврогийнх 91,18 рубль байх ажээ. Үндсэндээвалютын ханш өмнөх өдрийнхөөс барагцаалбал дөрвөн рублиэр нэмэгдсэн байна.
Хэвлэлд бичсэнээр, Эдийн засгийн хөгжлийн яамны шинжээчид үндэсний валютын ханш удахгүй өснө гэж таамаглаж байна. “Ийм эрс уналт удаан үргэлжилж болохгүй.Ойрын өдрүүдэд рублийн ханш өсөхийгбид харах нь лав” гэж Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын туслах Елена Лашкина итгэлтэй байна.
Төв банк доллар болон бусад нөөцийн валюттай харьцах рублийн хатуу ханш тогтоох хэрэгтэй гэж Оросын Холбооны зөвлөл үзэж байгаа ажээ.Тус зөвлөлийн эдийн засгийн бодлогын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Сергей Калашников ингэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Дотоодын зах зээлдүндэсний валютын бодит худалдан авах чадварыг иш үндэс болговол, нэг доллартай харьцах рублийн ханш 40 орчим доллар байж болох юм” гэж тэрээр цохон тэмдэглэжээ. Тус оронд рублийн ханшийг хатуу тогтоох тохиолдолд валютын хар зах зээл зайлшгүй гарч ирнэ, гэхдээ энэ нь оросын эдийн засгийн хувьд хамгийн гол асуудал биш гэж сенатч хэлсэн байна.
Засгийн газар зардлыг цаашид бууруулах боломжийг хэлэлцэж байгаа ажээ. Яам, тусгай газар, улсын корпорац, төрийн оролцоотой компани зэрэгтөрийнбараг бүх байгууллагад зардал танах далд боломж бий гэж засгийн газрын төлөөлөгч хэлсэн юм. Гэхдэээнэ нь ажилтнуудыг халахтухай асуудал биш, харин активыг худалдаж, зардал багасгах явдал юм гэж тэр тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ