Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын гомдлыг хэлэлцэнэ

Эх орноосоо урвасан гэх Д.Чинбаярын хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.

Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээрД.Чинбаяртөнгөрсөн оны наймдугаар сард анхан шатны шүүхээс 22 жилийн ял оноосон. Тэгвэл түүнд холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгон бууруулсан байдаг.

Харин тэрбээр дараагийн шатны шүүх болох хяналтын шатны шүүхэд ханджээ. Тиймээс Д.Чинбаярт холбогдох хавтаст хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэхээр болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ