Гэр бүлийн дөрвөн хүнийг хөнөөсөн этгээд амиа хорлоогүй гэв

Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймгийн нэгдүгээр багт байрлах айлын дөрвөн иргэн гэмт халдалагад өртөж, нэг болон аравдугаар ангийн /7-13 насны/ хоёр эмэгтэй сурагч, 25 настай залуу онц хэрцгийгээр хөнөөгдөж, 58 настай О амьд гарсан. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр түүнийг өчигдөр нас барсан хэмээн мэдээлсэн юм.

Харин гэмт хэрэгтнийг амиа хорлосон талаар хэвлэлээр цацагдсан. Цагдаагийн байгууллагаас “Гэмт хэрэгтэн амиа хорлосон уу, үгүй юу гэдгийг шалгаж байна” гэх мэдээллийг өгч байсан юм. Гэвч баттай эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтэн амиа хорлоогүй байна. Учир нь хэрэг гарсны дараахан хэргийн газраас холгүй амиа хорлосон цогцос олдсон нь энэхүү ташаа мэдээлэл гарахад нөлөөлжээ.

Мөн уг хэрэгт дөрвөн хүнийг саатуулан шалгаж байгаа ч тус этгээдүүд энэ хэрэгт холбоотой эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв ташаа мэдээлэл гарч байгаа тул хохирогчдын ар гэрийнхнээс цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж, хэргийн талаар нэг ч мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан байна.

Мөн энэ баасан гаригт талийгаачдын ажил явдлыг дуусгасны дараа хэвлэлийнхэнтэй зарга үүсгэхээр болжээ. Учир нь уй гашуу тохиосон үед нь гэрийнх нь зургийг авч, буруу ташаа мэдээлэл цацан, гэр лүү нь дайрч орон бичлэг хийсэн телевизүүдэд хариуцлага тооцуулахаа мэдэгдсэн байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ