Сурагчдын амралтыг сунгахаар болов

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг иргэд БСШУЯ-д хаягласан. Мөн өнөөдөр нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцсэн юм.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, 2 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯаманд хүргүүлээд байв.Харин энэхүү хүсэлийн хариуг салбар хариуцсан сайд Л.Гантөмөр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан сунгахаар болсон гэдгээ мэдэгджээ. Энэ талаар албаны эх сурвалжаас асуухад 2016 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр бага ангийн сурагчид хичээлдээ орох болно" гэсэн хариуг өглөө.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ