"Багааж" шалгалт зохион байгуулав

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс энэ сарын 20-21-нд шилжих шөнө хариуцсан бүс нутагтаа байрладаг харуул хамгаалалтын газруудтай хамтран худалдаа үйлчилгээний газар олноор төвлөрсөн хороодын нутаг дэвсгэрт шалгалт хийжээ. Тус цагдаагийн хэлтсээс “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй уг шалгалтад “Бамбай”, “Бумбат зүрх” гэрээт харуул хамгаалалтын албад, Нийтийн хэв журам хамгаалах тасаг хамтран оролцсон бөгөөд нэгдсэн эргүүлийг худалдаа үйлчилгээний газрууд олноор байдаг төвийн хороодын нутаг дэвсгэрт 19:00 цагаас 01:00 цагийн хооронд зохион явуулсан байна.

Цагдаагийн байгууллага төрийн бус байгуулагуудтай хамтран ажилласанааар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, таслан зогсоох урьдчилан сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр болдог байна. Мөн олон нийт нь бусдынхаа амар тайван амьдралын төлөө санаа зорилго нэгдэн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахын тод илрэл болдогоороо давуу талтай гэнэ. Түүнчлэн энэ үеэр тус ажлын хэсгийнхэн дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран ажилласан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан хамтарсан шалгалт нь “Багааж” нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд 20:00-01 цаг хүртэл ажиллаж тээврийн хэрэгслийн багааж, ачаа тээш шалгаж ажилласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ