Автобус шатжээ

Өчигдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Рокмоны хажууд “Тэнүүн огоо” ХХК-ийн Орбит-17, Тэнгис кино театр чиглэлийн Дэу загварын том оврын нийтийн тээврийн автобус шатжээ. нийслэлийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийн аврагчид автобусны хөдөлгүүрийн хэсгээс гарсан галыг унтрааасан байна. Мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын Номин худалдааны төвийн ард “Тоёота вилл” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ