Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн талаарх мэдээлэл цахим орчинд багагүй тарж, иргэдийг төөрөгдүүлж байгаа аж. Замын цагдаагийн газраас өгч байгаа мэдээллээр энэхүү дугаарын хязгаарлалт ирэх долоо хоногоос буюу энэ сарын 30-наас хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал,

-Энэ сарын сарын 30, хоёрдугаар сарын 6-ны өдөр автомашины улсын дугаарын сүүлийн орон нь сондгой тоогоор төгссөн,

-Энэ сарын 31, хоёрдугаар сарын 7-ны өдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм байна.

Энэхүү хязгаарлалт нь 10.00-20.00 цагийн хооронд үргэлжилнэ гэдгийг Замын цагдаагийн газраас мэдэгдэж байна.

Г.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ