“Мэдээллийн цаг" хурал боллоо

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав. Энэ удаагийн мэдээллийн цагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцсон талаар мэдээлэл өгөв. Мөн энэ оны 4 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулах“Ази-Европын уулзалт”-ын Дээд хэмжээний уулзалт болон түүний дагалдах 9 арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаарх танилцуулгыг Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг хийв. Төгсгөлд нь хилийн чанад дахь Монгол иргэдийн эрх ашиг, АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ