Дэлхийн илбийн гайхамшгийг Монголчуудад үзүүлнэ

Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ирэх сарын нэгэн, хоёронд "Дэлхийн илбэ монголд" нэртэй шоу тоглолтоо манайд хийх гэж байгаа юм. Илбэчин залуу хурлын үеэрирсэн зочдод зориулан дэлхийн илбийн гайхалтай үзүүлбэрээс сонирхууллаа. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК, хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн“Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, Хулан циркус групп ажиллаж байна. Тасалбарын үнэ 15-35 мянган төгрөг юм байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ