Улаанбаатарт явган шуурга шуурна

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.
2016 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоодсекундэд 14-16 метр хүртэл ширүүсч, ихэнх нутгаар явган шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр 29-34 градус, Увс нуурын хотгор,Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 градус,Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар17-22 градус, говийн бүсийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ