Эмч нар "аймаар бактериуд"-ыг сахалнаас илрүүлжээ

Сахал самбай нь элдэв бактери үржих таатай орчинболдог байна. Ингэхдээ эр хүний сахланд өрсөлдөгч бактериудаа устгадаг тийм төрлийн бактериуд ч бас байдаг аж.

Британийн эрдэмтэд туршилтад сайн дураараа оролцсон 20 эрэгтэйн сахлын бактериудыг судлажээ. Ерөөс өтгөнд байдаг гэдэсний бактерийн ул мөр сахлаас илэрсэн байна.Сахлаас цуглуулсан материалын дээжийг үндэслэн нийтдээ 100 гаруй бактери ургуулж чаджээ. Эдгээр бактерийн ихээхэн хэсэг нь арьсан дээр байдаг байна. Нарийн гэдсэнд байдаг “Barnesiella” гэдэг бактери судлаачдын сонирхлыг онцгой татжээ. Түүнчлэн бактериудын дунд “Staphylococcus epidermidis” гэдэг бактери нь өрсөлдөгч бактериудаа устгаж байсан байна. Гэдэсний тогтвортой савханцарын эсрэг тэмцэхэд сахалны бусад бичил биетэд үзүүлэх нөлөөг хэтдээ судлаж болох юм.

Тийнхүү сахалтай эрчүүд сахлаа мөлчийтөл хуссан эрчүүдийг бодвол, бактери илүүтэй тараадгийг түрүүнд нь хийсэн судалгаа харуулсан байна. Энэ нь өвчтөнүүдийн хувьд аюултай байж болох бөгөөд эмч нарын зүүдэг амны хаалт ч өвчтөнд бактери халдаахаас аврахгүй гэж“MED Daily” сайтад бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ