Унгарын Ерөнхий сайд айлчлалтай холбогдуулан зам хаана

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбаны манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Айлчлал энэ сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. БНУнгар улсын ерөнхий сайд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбоотойгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг зарим газрын замыг түр хугацаагаар хаах юм байна. Тиймээс иргэдийг нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцох, Авто радио 96.3 сонсож замын хөдөлгөөндөө саадгүй оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ