Гадаад төрхөө өөрчилдөг этгээд гэмээр аргууд

Өнөө үед гоо сайхны мэс засал нь эмэгтэй хүний биеийг өөрчлөх хамгийн дэлгэрсэн арга юм. Тухайлбал, АНУ-д хөх томруулах мэс засал бусад төрлийн мэс заслын дундтэргүүлсээр байгаа ажээ. Гоо сайхны орчин үеийн жишигийг сурталчилж байдаг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд өнөөгийн сайхан бүсгүйчүүдийн оюун ухаанд үнэхээрийнэргэлт гаргасан юм. Гэвчжинхэнэ хүссэн зүйлдээ хүрэхийг эрмэлзэхдээ өөрийн биедэмэгтэйчүүдийн хийлгэсэн өөрчлөлт огт цоо шинэ зүйл биш аж.Гадаад төрхөө өөрчлөхийг эмэгтэйчүүдээс шаарддаг өөрийн гэсэн дэг жаяг янз бүрийн соёлдолон зууны тэртээ байжээ.
Уруулаа сунгадаг мурси омгийнхны заншил (Этиоп улс)
Энэ уламжлал нь хүний биеийг өөрчилдөг хамгийн эртний аргын нэг юм.Этиоп улсын баруун өмнөд нутагт аж төрдөг мурси омгийнхон манай эриний өмнөх 8700 оноосэнэ зан үйлийг сурталчилж эхлэжээ. Нөхөрт гарах цаг болсноо мэдэрч эхлэх үед залуу бүсгүйчүүдийн доод уруурыг цоолдог байна.
Тэгээд уруулыгаажимаар сунган татаж, нүхэнд нь улам том диаметртайхавтгайшаваршавар ялтас тавьдаг байна. Энэүйлдэл нь цаг хугацааны хувьд 6-гаас 12 хүртэл сар хугацаа эзлэдэг ажээ.Уруул бүрэн сунгагдахад тийм ялтас байнга зүүх албагүй болдог байна. Уруулыг ингэж сунгахын зэрэгцээ доод дөрвөн шүдийг бас авдагажээ. Энэ омгийн эрчүүд уруулаа илүүсайн сунгасан тэр эмэгтэйг эхнэрээ болгон сонгодог байна.
Мьянма улс (Бирм): хүзүүндээ зэсэн дамар зүүдэг
Мьянма улсын эмэгтэйчүүдурт нарийхан хүзүүг гоо сайхны жишиг гэж үздэг байна. Гоо сайхны нэг ч мэс засалийм үр дүнд хүрч чаддаггүй гэдгийг та зөвшөөрөх биз.Харин зэсэн дамраар бол ингэж чаддаг. Таван наснаас эхлэн охидын хүзүүнд хүнд пүршин дамар зүүлгэдэг байна.Үнэндээ бол биеийн энэ хэсэг сунаж урт болдоггүй. Эгэмний ясны хэлбэр аажимаарөөрчлөгдөж,тэгээд пүршин дамар доошоо сунаж, цээжний хөндийг дээрээс ньхүчтэй дардаг аж.
Арван нас хүрэхлээр нь охидын хүзүүн дэх энэ зүйлийг сольдог байна.Энэ зан үйлийн цаад утга ньэмэгтэйчүүдийг боолчлолоос хамгаалж, тэднийг хөрш омгийн эрчүүдийн нүдэнд тийм ч аятайхан харагдуулахгүй байх явдалгэжхүн судлалын зарим мэргэжилтэн үздэг байна.Гэвч урт нарийхан хүзүү бол үнэхээр Маьянмын эмэгтэйчүүдийн гоо сайхны шижиг мөн гэжнөгөө хэсэгшинжээч үзэж байна.Харин одоо э нэ нутгийн эмэгтэйчүүдэд ийм хүзүүний зүүлт зүүх үү, үгүй юү гэсэн сонголт бий гэнэ.
Сүн улсын заншил. “алтан лянхуа”

Хятадын Сүн улсын эрчүүд эмэгтэй хүний жижигхэн хөлийг үнэхээр шүтдэг байж.Тиймээс эмэгтэйчүүд бүр хүүхэд байхаасаахөлнийхөө хуруунуудыгбоолгох эмзэг процедур хийлгэдэг байжээ.
Тэгээд сүүлд нь эмэгтэй хүн машжижигхэн хөлтэй байх уламжлал маш их газар авч, ийм зан үйл хэрэглээгүй бүсгүйчүүдэд нөхөрт гарах магадлал ерөөс байхгүй болдог байж. Энэ зан үйлийг таван наснаас анх хийдэг байжээ. Нас бие гүйцэхэд хөлний ясуудүнэндээ бутарч, хэлбэрээ алддаг байна.
Бэлхэвч
Дундад зууны үеийн Европын ганган бүсгүйчүүд өөрсдийгөө мөн лхүнд сорилтод оруулдаг байж.Элсэн цагийг санагдуулсан тийм бие галбиртай болох гэхдээ сайхан бүсгүйчүүд бэлхэвчээр бэлхүүсээ маш хүчтэй татуулдаг байсан байна. Бэлхэвч бүхий даашинзыг хэдэн цагийн турш өмсөхөд хатагтай нар ухаан алдаж унахадч хүргэдэгбайжээ.
Хэрвээ бэлхэвчийг нэн даруй сулруулах боломжгүй бол,тэр эмэгтэй зүгээр лбагтарч үхэж ч мэднэ.Булчин хатингаршиж, элэгний байрлал өөрчлөгдөж, яс хэлбэрээ алдаж, зүрх болон уушиг гэмтэх зэргээр эрүүл мэндэд олон асуудал гарч ирдэгийг эмч нар дүгнэсний эцэст яваандаа бэлхэвч хэрэглээнээс гарсан байна.
Камерун улс: жижиг хөх
Хачирхалтай ч гэлээ, Африкийн Камерун улсад эмэгтэй хүн хөхгүй байхыг ямар нэг балай зүйл гэж үздэггүй байна.
Өсвөр насны охиныгхөхний булчирхай бүрдэж эхлэханхны шинж тэмдэг илрэхэд, хөх жам ёсоороо томроход саад хийдэг эмзэг процедурт оруулдаг аж.“Индүү” гэх зан үйлийн үедмаш их халаасан зүйлийн хөхний дээр тавьдаг байна. Бүсгүйчүүдийг эрчүүдийн нүдэнд өртүүлэхгүй байж, боловсрол олж авах боломж олгохын тулдингэдэг гэнэ.
Ментавай арал (Индонез улс): хурц шүд
Энэ нутагт охидыг бэлгийн бойжилтод хүрэх үедтэдний шүдийгирлэж хурцалдаг байна.
Ийм зан үйл нь бие болон сэтгэлийн тэнцвэрт байдлыг дэмжих учиртай аж.Шүд нь хурц байх тусам, бүсгүймаш сайхан харагддаг хэмээнүздэг болжээ.Хэрвээ ийм зан үйл хийхгүй бол, нутгийн уугуул оршин суугчдын үздэгээр, бүсгүй өвчилж, зуурдаар нас барах эрсдэлтэй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ