П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг дахиж хөтлөхгүй
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Баатар болон санаачлагч, хөтлөгч П.Анужин нар тус нэвтрүүлгийг дахиж хийхгүй гэдгээ мэдэгджээ.
Энэ нь мэдээж сүүлийн үед шуугиан тарьсан тус нэвтрүүлгийн алдагдсан бичлэгүүдтэй холбоотой аж.П.Анужингийн тухайд хөлөө бэртээснээс болж эмчилгээ хийлгэж буй бөгөөд саяхан тэрбээр “Open door”сонинд ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэрбээр өмнө нь найруулагч Б.Баатарын “хоёр хөтлөгч найруулагчийн зааварласанаар ярьдаг” талаар хэлж, олны дургүйцлийг төрүүлэх зүйл хэлсэн бурууг өөртөө тохож байсаныг үгүйсгэжээ.Тодруулбал, П.Анужин Б.Баатарын өөрсдийг нь хамгаалах гэсэн сайхан сэтгэлд талархаад, өөрөө болон хөтлөгч Б.Лхагвасүрэн гуайг хэзээ ч хэлэх үгээ хүнээр заалгахгүй гэдгийг хэлсэн байна. Тиймээс гадуур цацагдаж буй тус нэвтрүүлгээс хасагдсан бичлэгийн үеэр хөтлөгчдийн ярьж хэлж буй нь өөрсдийнх нь санаа бодол болохыг хүлээсэн аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ