“Нисванис”-ын Амгаа цуйванд “нугасгүй”

“Нисванис” хамтлагийн дуучин Амгаа бүх төрлийн хоол хийж чаддаг гэнэ шүү. Харин тэр дундаас хамгийн сайн хийдэг бас идэх дуртай хоол нь цуйван юм байна. Тэрбээр өөрийгөө хоол хийх тал дээр хэзээ ч голж байгаагүй бөгөөд эхнэр нь ч түүний хийсэн хоолонд “нугасгүй” аж. Тэрбээр “Би өдөр бүр идсэн ч уйдахгүй байх. Цуйванг өөр өөр амтлагчаар амталж, өөр өнгө төрхтэй болгож хийж болно шүү дээ. Гурилыг нь гурвалжин, дөрвөлжин хэрчиж, хүсвэл бүр өөр хэлбэртэй ч болгож болно” хэмээжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ