Бага ангийн сурагчдыг хичээлийг телевизээр заана


Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй,агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах саналыг нийслэлийн Засаг дарга БСШУЯ-д хүргүүлсэн. Уг саналын дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр нийслэлийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралтыг 2016 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн. Амралтын өдрүүдийг сунгасантай холбогдууланНийслэлийн Боловсролын газраас өмнөх улирлын хичээлийг сэргээн сануулах зорилгоор теле хичээл заах ажлыг зохион байгуулж байна. Математик, монгол хэлний теле хичээлийг дараахь хуваарийн дагуу заахтул эцэг эхчүүд, багш нархүүхдүүдээ теле хичээлд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.
Хичээлөдөр бүр 12.30-13.30 цагт UBS телевизээр цацагдана.
Эхний 3 өдрийн хичээлийн хуваарь:
2016.01.25-ныДаваа гарагМонгол хэл"Бараа бүтээгдэхүүний заавар шошгыг таньж хэрэглэжсурцгаая" Сүхбаатар дүүргийн 58-р сургуулийн бага ангийн багшҮ.Шинэчимэг
Математик "Уртыг хэмжих нэгж"Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор 54-р сургуулийн бага ангийн багшБ.Должинсүрэн
2016.01.26-ны Мягмар гарагМонгол хэл"Эхийг хураан бичиж сурцгаая" Баянзүрх дүүргийн 14-р сургуулийнбага ангийн багшШ.Азжаргал
Математик"Тооны бүтэц, дугаарлал" Сүхбаатар дүүргийн1-р сургуулийн бага ангийн багшЧ.Чагцал
2016.01.27-ны Лхагва гарагМонгол хэл "Эхийн утгыгойлгож уншин, эхэд байгаа эсрэг санааг ялган таних" Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн бага ангийн багшА.Дэлгэрмаа
Математик"Олон оронтой тоо" Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 1-р бага сургуулийн бага ангийн багшШ.Пунсалдулам
Монгол хэл"Учир шалтгааныг олж, тайлбарлаж сурцгаая"Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн бага ангийн багшБ.Шархүү
Г.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ