Монгол Унгарын бизнес форум эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайдОрбан Виктор Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Орбан Викторыг Унгарын бизнес эрхлэгчид дагалдан ирсэн бөгөөд айлчлалын хүрээнд МҮХАҮТ-д Унгарын өдөрлөгийг эхлүүллээ.

Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тус өдөрлөгт Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс ХАА, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, хэвлэл, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк санхүү зэрэг 40 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Өдөрлөгийн хөтөлбөр:

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ