Эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээдийг баривчлав

Чингэлтэй дүүргийн 12-р хороонд “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгийн хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад, дээрх хороонд оршин суух, 25 настай эмэгтэй Ж-гийн хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнх. Мөн Булгийн ... тоотод суух 23 настай эмэгтэй Ө-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнхийг. Мөн Булгийн .... тоотод суух 58 настай эмэгтэй Д-ийн хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх 2 ширхэг, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг Чингэлтэй дүүргийн 13-р хороонд суух 18 настай эмэгтэй М нь гурван удаагийн үйлдлээр иргэдийг дээрэмдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн баривчилжээ.

Хэргийг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Б.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ