Ослын газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Өнгөрөгч амралтын өдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дандарбаатарын гудамжинд автомашины осол гаргаад зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицерийн аюулгүйн тойргийн хойд замд марк дугаар нь тодорхойгүй суудлын автомашин явган зорчигч 26 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна. Дээрх хэргийг тус дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа тул ослыг харсан хүн байвал Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандана уу.

Б.БОлор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ